Алсын Хараа

Бизнес бүрт технологийн шийдлийг хүргэнэ.

Эрхэм зорилго

Технологийн хувьсал, төгс чанартай үйлчилгээ, төсөөллөөс давсан бүтээмжийг түгээнэ.

     Хар цагаан, өнгөт болон олон үйлдэлт хэвлэх төхөөрөмжөөрөө Олон улсын зах зээлд тэргүүлэгч брэнд “Xerox” нь дэлхийн 160 гаруй оронд худалдаалагддаг бөгөөд бид 2004 оноос эхлэн Монгол улс дахь цорын ганц албан ёсны борлуулагчаар амжилттай ажиллаж байна. Xerox брэндийн тоног төхөөрөмжүүд нь орчин үеийн технологийн нууцлалын өндөр зэрэглэлтэй, оффисын хэрэгцээг бүрэн хангасан бүтээгдэхүүн юм. Бид бүхэн засвар үйлчилгээ, зөвлөгөө шийдлийг нэвтрүүлэгч мэргэшсэн инженерийн баг болон хурд хүч, шийдлийг тодорхойлсон тоног төхөөрөмжүүдийг санал болгож байна.