Ysoft SafeQ

Ysoft SafeQ нь хэвлэгч хувилагч тоног төхөөрөмжийг нэгдсэн удирдлагад хянах, хэвлэх хувилах ажлын урсгалыг бий болгоно. Мөн баримт бичгийн нууцлал, аюулгүй байдлын хяналтыг сайжруулах гах мэт оффисын ажлын орчинд тулгамддаг асуудлаа ангийн бөгөөд хялбар аргаар зохицуулах шийдлийг эрэлхийлж буй байгууллагуудад зориулсан цогц платформ юм.

Ysoft SafeQ платформ нь дараах боломжуудыг танд болон танай байгууллагад санал болгож байна.

Мэдээллийн аюулгүй байдал

Хэрэглэгч нь өөр дээрээ бүртгэлтэй аккаунтаар сүлжээнд нэвтэрснээр тухайн принтерийг ашиглах боломжтой болох ба компьютер дээрээс хэвлэх комманд өгөх үед хуудсууд шууд хэвлэдэггүй. Өөрөөр хэлбэл хэрэглэгч нь өөрийн биеэр принтер дээр очиж системд нэвтэрсний дараа хуудсууд хэвлэгдэх ба тухайн хэрэглэгчээс өөр хүн хэвлэсэн бичиг баримтыг харж нууц мэдээллийг цааш задрахаас сэргийлэх боломж бүрдэнэ.

Эдийн засгийн хэмнэлт

Принтер дээрээ өөрийн биеэр очихоос нааш таны файлууд хэвлэгдэхгүй тул алдаатай өгсөн коммандуудыг принтер дээрээсээ шууд устгаж зөвхөн алдаагүй файлаа хэвлэн цаас болон принтерийн хорыг хэмнэх давуу талтай.

Тайлан

Хэрэглэгчийн бүртгэлийн дагуу ажилтан, алба, хэлтэс, салбар оффисуудын хэвлэх хувилах хэрэглээний түвшинг төрөл бүрийн тайлан хэлбэрээр авч хэрэглээндээ хяналт тогтоосноор шаардлагагүй хувийн хэрэгцээний материалуудад хязгаарлалт тогтоох эсвэл онц шаардлагагүй хэвлэлтийн эрхийг хязгаарлах, тодорхой хэмжээ тогтоох зэргээр зардлыг хэмнэх боломжтой. Мөн хэнд илүү их хэвлэх хувилах шаардлага хэрэгцээ байна гэдгийг тайлан мэдээллээс дүгнэж тэдэнд чиглэсэн зохион байгуулалтыг ажлын орчиндоо хийснээр бүтээмжээ дээшлүүлнэ.

Хязгааргүй боломж

Хүссэн үедээ таблет эсвэл гар утсаа ашиглан өөрийн бүртгэлээр нэвтэрч байгууллагынхаа аль ч салбар оффист байрлах сүлжээнд холбогдсон хэвлэх төхөөрөмжүүдээс хүссэнээ ашиглан байршил хамаарахгүй хэвлэх хувилах боломжтой. Программ болон техник хангамжийг нэг дор төвлөрүүлсэн цогц үйлчилгээг нэвтрүүлснээр тухайн байгууллага нь бусад байгууллагаас ижил төрлийн үйлчилгээнүүдийг тусад нь худалдан авах шаардлагагүй болно.

Холбоо барих

Холбогдох

Бусад шийдлүүд