Принтерийн үүсэл, хөгжил

Орчин үеийн оффисын хэрэглээг принтергүйгээр төсөөлшгүй. Бидний өдөр тутамдаа алба болон амин хэрэгцээндээ хэрэглэдэг принтерийг /хэвлэх хувилах тоног төхөөрөмж/ механик хэлбэрээр нь Английн математикч, философич, зохион бүтээгч, механик инженер Charles Babbage 1822 онд зохион бүтээжээ.

Үүний дараагаар дэлхийн өнцөг булан бүрд хэвлэх хувилах тоног төхөөрөмжийг хөгжүүлэхээр эрдэмтэд, зохион бүтээгчид ажиллан механик машиныг бичгийн машин, dot matrix printer, электрон мини принтер болтол нь хөгжүүлж иржээ.

Тэгвэл бидний хэрэглэж буй “лазер” принтерийн анхны хувилбарыг /Xerox model 7000/ Америкийн зохион бүтээгч, инженер Gary Keith Starkweather нь Xerox компанид ажиллаж байх хугацаандаа хөгжүүлсэн бөгөөд 1971 онд түүний судалгааны ажил амжилттай дуусжээ.

Энэ мэтчилэн принтерийн түүхэнд олон шинэ нээлт, бүтээлүүд төрөн гарснаар та бидний өдөр тутамдаа хэрэглэдэг өнөөдрийн принтер биеллээ олоод зогсохгүй хэвлэж хувилахаас гадна олон төрлийн боломжуудтай болжээ.

Мөн хар цагаан, өнгөт болон олон үйлдэлт хэвлэх төхөөрөмжөөрөө олон улсын зах зээлд тэргүүлэгч брэнд “Xerox” нь дэлхийн 160 гаруй оронд худалдаалагддаг  болсон ба 2004 оноос эхлэн Монгол улсад албан ёсны борлуулагчын эрхийг өгч, амжилттай ажиллаж байна.

Xerox брэндийн принтерүүд нь орчин үеийн технологийн нууцлалын өндөр зэрэглэлтэй, оффисын хэрэгцээг бүрэн хангасан, чанартай бүтээгдэхүүн юм. Бид бүхэн засвар үйлчилгээ, зөвлөгөө шийдлийг нэвтрүүлэгч мэргэшсэн инженерийн баг болон хурд хүч, шийдлийг тодорхойлсон принтерүүдийг санал болгож байна.

Xerox-н принтерүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах:  http://xerox.mn/index/index/category/printers

Утас: 7500-7777

Мэйл хаяг: xerox-sales@tavanbogd.com