Дэлхийн брэнд Xerox

Дэлхийд алдартай Ксерокс брэнд хэрхэн үүсэн хөгжиж, өнөөдөр хүн бүхний хэрэглэх дуртай брэндүүдийн нэг болсон талаарх мэдээллийг та бүхэндээ хүргэе.

Ксерокс Холдингс Корпораци нь АНУ-д анх үүсэн байгуулагдсан олон улсын корпораци бөгөөд 160 гаруй улс оронд хэвлэх, хувилах төхөөрөмж худалдаалдаг ба цахим баримт бичигтэй холбоотой үйлчилгээнүүдийг үзүүлдэг. Толгой компани нь Коннектикут мужийн Норвалк хотод байрладаг ч компани анх үүсгэн байгуулагдсан газар болох Нью Йорк мужийн Рочестер хотод дийлэнх ажилчид нь байршиж үйл ажиллагаагаа явуулдаг. Ксерокс бол дэлхийн хэмжээний том компанид тооцогддог ба АНУ-ын FORTUNE500 жагсаалтад тогтмол багтдаг байна.

Ксероксын судалгааны баг болон Пало Алтод байрлах Ксероксын судалгааны хүрээлэнгийн эрдэмтэд персонал компьютерийн хэд хэдэн чухал хэсгүүдийг зохион бүтээсэн ба үүнд компьютерийн дэлгэц, хулгана болон ширээний компьютер зэрэг багтана. Эдгээр нээлтүүд нь сүүлд Apple болон Microsoft компаниудад ашиглагдаж эхэлсэн байдаг.

1938 онд Честер Карлсон физикч анх электроноор цэнэглэгдсэн гэрэл дамжуулагч бүрхүүлтэй металл хавтан болон хуурай нунтаг “хор” зэргийг ашиглан дүрс хэвлэх процессыг нээн илрүүлсэн байна. Гэхдээ анхны автомат хэвлэгч машин худалдаанд нэвтрэхэд дахин 20 жилийн сайжруулалтыг хийсэн ба цаас татагч хэсэг, сканнерийн гэрлэн хэсэг болон эргэдэг ажиллагаатай бул зэргийг нэмэлтээр хэвлэгч машинд байршуулсан юм.

“Бүх цаг үеийн хамгийн амжилттай бүтээгдэхүүн” болох Xerox 914 төхөөрөмжийг анх 1959 онд танилцуулснаар Ксерокс компани олонд танигдаж эхэлсэн. Уг 914 төхөөрөмжийг Карлсон болон Жон Дессауер нар хамтран хөгжүүлсэн бөгөөд анх удаа энгийн цаасан дээр дүрс хувилдаг машиныг хэрэглэгчдэд санал болгож эхэлснээр 1961 оны сүүл гэхэд 60 сая ам долларын орлого олох хэмжээнд Ксерокс компани олонд танигдаж эхэлсэн юм.

Тухайн үед энэхүү бүтээгдэхүүний сурталчилгааг маш шинэлэг байдлаар хийснийг илтгэх нэг жишээ нь сармагчин хүртэл ганц товчлуур дараад хувилах үйлдлийг чадаж байгааг харуулснаар Ксероксын бүтээгдэхүүнийг хэрэглэхэд маш хялбар, ойлгомжтой байдаг шинж чанараар нь олонд таниулж өгч чаджээ. Улмаар 1965 оны байдлаар орлогын хэмжээ 500 сая ам доллар болтлоо өссөн байна. 2019 онд, Ксерокс 9.8 тэрбум долларын орлого олсноос 361 сая ам долларын цэвэр ашигтай ажиллаж Fortune 500 жагсаалтын 318 дугаарт бичигдсэн байна.

Ксерокс нь дэлхийн брэнд боловч Японы “Фужи Фото Фильм” компанитай Фужи Ксерокс нэрэн дорхамтын хөрөнгө оруулалттайгаар Ази Номхон далайн бүсэд үйл ажиллагааявуулдаг. Ази бүсээс зөвхөн Монгол, Казахстан, Узбекистан, Киргизстан, Таджикистан болон Туркменистан зэрэг улсууд Ксерокс брэндийн Европ бүс нутагт зориулан үйлдвэрлэдэг бүтээгдхүүнүүдийг ашигладаг ба Азийн бусад улс орнуудад “Фужи Ксерокс” брэндийн төхөөрөмж ашиглагддаг байна.

Таван Богд ХХК нь Ксероксын анхны үзэсгэлэнгийн танхимыг Ксероксын олон үйлдэлт тоног төхөөрөмжүүдээр бүрэн тоноглогдсон “Ксерокс Документ Центр” түргэн хэвлэлийн төвийг нийслэл хотын төв хэсэгт 2004 онд нээснээр Ксерокс брэнд Монгол улсад анх танилцуулагджээ.

Өнөөдрийн байдлаар “Таван Богд Солюшнс” ХХК нь мэргэшсэн баг хамт олноороо дамжуулан “Бизнес бүрд технологийн шийдлийг хүргэх” алсын хараан дор Ксерокс Корпорацаас санал болгож буй цогц шийдлүүд болон хамгийн сүүлийн үеийн технологийн дэвшилтэт бүтээгдэхүүнүүдийг Монгол улсын өнцөг булан бүрд хүргэхээр ажиллаж байна.

Xerox-н принтерүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах:  http://xerox.mn/index/index/category/printers

Утас: 7500-7777

Мэйл хаяг: xerox-sales@tavanbogd.com